НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-24 00:00:00 | 7Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэл сурталчлан таниулах, иргэдэд шүүхийн үйлчилгээг ойр хүртээмжтэй хүргэх, хөдөө орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг авах, өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дундговь аймгийн Говь-Угтаал суманд ‘’НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ’’ арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.
Тус өдөрлөгөөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төрийн албан хаагч, иргэд, малчдад шүүхийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, 2025 оны шүүн таслах ажлын товч мэдээллийг шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож танилцуулж, ‘’Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний онцлог, ач холбогдол’’ сэдвээр Эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа, ‘’Шүүхэд мэдүүлэх эрх, тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх нь’’ сэдвээр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох нь, эрх үүрэг, хөлс олгох, дүгнэлт гаргахад анхаарах асуудал’’, ‘’Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх нь’’ сэдвээр Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ганчулуун, ‘’Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, түүний бүрдүүлбэр’’ сэдвээр шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг нар сургалт мэдээлэл өглөө.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Нээлттэй шүүх өдөрлөгөөр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдад ‘’Үе тэнгийн дээрэлхэлт, эрх үүрэг’’ сэдвээр өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт хийсэн нь чухал ач холбогдолтой ажил боллоо.

Өдөрлөгт Говь-Угтаал сумын 40 гаран иргэд оролцсон ба тэдний сонирхсон асуултад хариулт өгч, гарын авлага тарааж, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, эвлэрүүлэн зуучлагчид хандсан нэхэмжлэл, өргөдлийг хүлээн авч ажиллалаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР