-1

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2026-01-15 00:00:00    |   58

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 

        Шүүхийн захиргааны ажилтан М.Ууган-Адъяа нь ‘’Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ’’ тангараглав.

      Мөн шүүгчийн туслах Э.Номинцэцэгт Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгийг гардуулан өглөө.

      Төрийн сүлдэндээ мөргөн, тангаргаа өргөсөн, шагнагдсан албан хаагч нартаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

 

 

   ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .