АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
2025-09-04 00:00:00 | 36АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны хоёрдугаар хуралдаан 80 хувийн ирцтэйгээр өнөөдөр (2025-09-03) хуралдлаа.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Мөнхчулуун аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2025 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн гүйцэтгэлийн явцын мэдээллийг сонсоод төлөвлөгөөнд тусгагдсан удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэх, чанаржуулах, мөн сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлын удирдамж төлөвлөгөөнд санал өгч, зөвлөлийн гишүүдийг ажлаа сайжруулах үүрэг даалгавар өглөө.
. . .