Дундговь аймгийн Цагдаагийн газрын НХЖХОНАБХТасгийн алба хаагчидтай уулзалт хийлээ
2025-07-02 00:00:00 | 4Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож Дундговь аймгийн Цагдаагийн газрын НХЖХОНАБХТасгийн буюу шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба хаагч, бие бүрэлдэхүүнийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй хангах ажлын хүрээнд 2025 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний биелэлт, төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж батлах болон шүүх, шүүгч, түүний гэр бүлийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийн талаар мэдээлэл сонслоо.
Уулзалтын төгсгөлд Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож нь хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг шинэчлэн байгуулж, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч, бодит алхмуудыг хийхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлж, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР