ГАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-13 00:00:00 | 6Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газартай хамтран гарч болзошгүй галын осол, аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед унтраах арга ажиллагаанд сургах, мэдээлэл зөвлөгөө өгөх, галын аюулгүй байдлын норм стандарт дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэд, албан хаагчдыг аюулгүй орчинд ажиллах, амьдрах аргад сургах зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад үзүүлэх сургуулилт, сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар “Байгууллагын галын аюулгүй байдал”, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, “Газар хөдлөлт, үер усны аюул, бэлэн байдлын тухай ойлголт” зэрэг сэдвээр Дундговь Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахмад Ц.Энхсайхан мэдээлэл хүргэн, оролцогчдын санал бодлыг сонсож, сонирхсон асуултуудад хариулт өгөв.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР