ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2025-04-25 00:00:00 | 37Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ‘’Агь медикал’’ клиник эмнэлэгт лабораторийн болон багажийн багц шинжилгээнд хамрагдлаа.
Тус үзлэг, шинжилгээгээр хэвлийн болон бамбайн хэт авиа оношилгоо, цусны дэлгэрэнгүй, чихрийн шижин дотоод шүүрэл /сахар/, В, С вирус, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, хеликобактер илрүүлэг, эрдсийн хэмжээ, 6 төрлийн хавдрын маркер зэрэг 27 төрлийн үзлэг, шинжилгээ хийгдлээ.
Мөн шүүгч, ажилчид Монгол Улсын төрийн ордон болон Чингис хааны үндэсний музейг үзэж танилцлаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .