-1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг уншиж сонсгох, Ерөнхий шүүгчид тамга, тэмдэг гардуулах ажиллагааг зохион байгууллаа

2025-01-03 00:00:00    |   27

        Монгол Улсын Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнтэй холбогдуулан өөрчлөн байгуулагдсан Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр Д.Уранчимэг, З.Ууганбаяр, Б.Төрболд нарыг шилжүүлэн томилсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай зарлигийг шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ганчулуун уншин танилцуулав.

       Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Уранчимэг сонгогдож тамга, тэмдгийг гардуулан өглөө.

Мөн Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяад тэмдгийг гардууллаа.

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .