НОТЛОХ БАРИМТ ГАРГУУЛАХААР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ

НОТЛОХ БАРИМТ ГАРГУУЛАХААР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ

 

Шүүхийн шийдвэрийн  огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 117/ШЗ2026/0019

Тоймын огноо дугаар: 2026.02.11, дугаар 01

Тоймын төрөл: процессын тойм

Шийдвэрийн төлөв: Шүүгчийн захирамж.

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн нь бусдын эрх ашиг сонирхлыг зөрчих, хуульд нийцэх, гэрээний зүйл заалтууд хэрэгт авагдсан баримтуудтай болон өөр хоорондоо  нийлэх эсэх зэргийг тогтоохоор нэмэлт нотлох баримт цуглуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад холбогдуулан “Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.476 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч аймгийн Засаг даргаас нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээг бичгээр хийжээ. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

 

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм